Загварын салбараас бизнесийн салбар руу орж багагүй амжилттай яваа бүсгүй М.Болормаатай ярилцлаа.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө байгууллагынхаа ахлах тогоочид хоёр өрөө байр бэлэглэсэн юм. Өмнө нь ч мөн адил хоёр ажилтныхаа нийгмийн асуудалд анхаарч орон сууц авч өгч байжээ.
Харин Болор катеринг ХХК-ийн ахлах тогооч Э.Эрдэнэчулууны хувьд Өмнөговь аймгийн харьяат бөгөөд бага насандаа аавыгаа алдаж, ээж нь гурван хүүхдээ өсгөжээ. Одоо эхнэр, дөрвөн хүүхдийн хамт хайлаастад хашаа байшин түрээсэлдэг. Болор катеринг ХХК-д ажилд ороод нэг жилийн нүүрийг үзэж байсан ч ийнхүү ажлынхаа хажууд байртай болсондоо итгэж өгөөгүй хэмээн жаргалтай мөчөө хуваалцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.