Засгийн газрын “Шуурхай бүлэг III” Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ Идэр, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Цагаан Уул, Бүрэнтогтох, Улаан Уул сумдын хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн нийт 18 арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Сумдын зудын эрсдэлийн үнэлгээг дахин хийж, төмөр зудтай үнэлэгдсэн сумдад дэмжлэг үзүүлэх тусгай төлөвлөгөө гарган ажиллах, малчдын гар дээр бэлтгэж, хүнсний зориулалтаар нөөцөлсөн махыг мах бэлтгэн нийлүүлэгчтэй дундын зуулчлалгүйгээр зохион байгуулах, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг аймаг, сумдын хэмжээнд төлөвлөж, хүн хүч, техник хэрэгслийн тооцоог нарийвчлан гаргаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, ар усны үер, малын сэг зэм устгалд Байгаль орчин, аялал жулчлалын яамнаас үзүүлэх 200,0 сая төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зарцуулах, хяналт тавих, тайлагнах зэрэг 18 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн онцгой комисст үүрэг болголоо.
“Шуурхай бүлэг III” хурлаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.