- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болжээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд
Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам” болон “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталжээ.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт заасан танхимын тэргүүнүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Г.Алтанчимэг нарыг нийт шүүгчийн олонхын саналаар улираан сонгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.