СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-23

Х.Нямбаатар: Сүүлийн 20 гаруй жил хийрхсэн улс төр хийсний үр дүнд өнөөдөр улс, нийслэл ийм болсон

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар газар олголттой холбоотой хэд хэдэн ноцтой мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны үеэр хэлэв. 

Хотын дарга Х.Нямбаатар: 

- байдаг. Тэгээд хотод шилжүүлж өгөх газраа өгөөгүй, ингээд нэр усаа солилсоор байгаад одоогийн энэ Түшиг их дэлгүүрт өгчихсөн байна лээ.

Одоо энэ асуудлыг бид ирэх долоо хоногт газрыг нь хүчингүй болгох асуудлыг ярина. Түшиг их дэлгүүрийн тухайд хүнээс худалдан авсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ залилан хийсэн хүмүүсийн хөөн хэлэлцэх хугацааг нь харж байгаад хууль хяналтын байгууллагад өгч хоёрдугаар төрхийн арын газрыг нийслэлийн мэдэлд, тэр дундаа төрөх эмнэлгийн мэдэлд үлдээж авъя гэж бодож байгаа.  

Өнгөрсөн хорин жилийн хугацаанд ямарваа нэг газрыг авахдаа эхэндээ их сайхан нэрээр эхлүүлдэг. Ахмадуудад, хэлмэгсдэд орон сууц өгнө гэдэг. Түүнийгээ ч өгөөгүй. Би өмчийн харилцааны газраас бүртгэлийг нь хайж үзсэн. Юу ч байхгүй байна лээ. Одоо Одоогийн удирдлагуудыг ирж уулзахыг хүлээж байгаа. Ер нь их башир аргатай. Тус газраа эхлээд сэндвичээр юм барина. Тэгээд хажууд нь авто угаалгын газар ажиллуулна. Ингээд хоёр жилийн дараа мартагнуулж байгаад газрыг нь шилжүүлээд шилэн өндөр барилга барьдаг.

Та бүхэн боддоо Монгол Улс 2222 жилийн төрт улсынхаа есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэх хүрээлэн рүү зөөдөг шарга морьдоо байрлуулах газаргүй болсон. Шуналд хязгаар гэж байх ёстой. Иймд төв цэнгэлдэхийн одоогийн удирдлагуудыг 300 га газрыг зарсан мөнгөнөөсөө нийслэлд хэдэн төгрөг төвлөрүүлсэн. Түүнчлэн өмчлөл дээр нь жил бүр хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан эсэхээ шийдвэрлэхгүй бол бид энэ өмч хувьчлалын асуудлаа буцааж 100 хувь өмчилж авна. Өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүд хиймэл зүлэг дээр барилдаж байна. Ядаж ногоон зүлгэн дээрээ барилдаан зохион байгуулж чадахгүй хэмжээнд хүрээд байна.

Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барин өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн байгаа гэв. 

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Туул гол хоёрын зааг дээр маш том эдлэн газар байна. Энэ хэнийх болох нь мэдэгдэхгүй байна. 2013 онд олгогдсон юм билээ. 1 төгрөг ч төлөөгүй байгаа юм. 

Нийслэлийн газрын албаны дарга байсан М.Цэлмэг гэдгийг баримттайгаар хэлж байна гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.