СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-23

“Тавантолгой” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч С.Мөнхжаргалыг эзэмшлийн хашааг бульдозероор буулгана

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн газар олголт болон шинээр зам тавихтай холбоотой асуудал байр сууриа илэрхийлж үг хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Сургууль цэцэрлэгийн газар олголтыг хулгайлсан бүх мэдээллийг нэгтгэсэн байгаа. Дээр нь стандарт бус сургууль цэцэрлэггүй газруудыг эзэмшээд газрын наймаа, хороолол босгосон мэдээллүүдийг нэгтгэсэн.

Хотын даргын хувиар үнэхээр хэд хэдэн аж ахуй нэгжүүдийг дийлэхгүй байна. Энэ асуудалд олон нийтийн дэмжлэг авахыг хүсэж байна. "Ээрмэл" ХК, "Моннис" ХХК гэх компаниудын ойр орчмын газрыг төрөхөөсөө эхлээд өөрөө өмчилж авсан аятай аашилж байгаа С.Мөнхжаргал гэдэг хүнийг нийслэлийн газрын алба, миний бие уулзалтад дуудаад ирдэггүй. Шалтгаан нь юм билээ. Сураг сонсох нь ээ, тэр хавийн газрын м.кв-ийг 450 ам.доллараар зардаг. Жижиг Тавантолгой ХК-ийн хамгийн их хувьцаа эзэмшигч, мундаг том лут этгээд байдаг юм байна. Бид түүнийг ирж уулзахгүй бол гэв. 

Хотын даргын мэдэгдсэн  Сэмбээжавын Мөнхжаргал 2004 оноос “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болжээ. Тэрээр Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн 16.31 хувийг эзэмшдэг байна. Түүнчлэн түүний мэдэлд “Ээрмэл ХК”, “Кашмер холдинг” ХК компаниуд харьяалагддаг байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

гуйлгачин
1 сарын өмнө
66.181.189.175

Том толгойлсон хулгайч нарыг эвээр яриад болохгүй бол хүчээр нугалах хэрэгтэй...нямбаатарын зөв шүү!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.