СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2024-02-23

Дэлхийн ихэнх улс "Евро-5" стандартын шатахууныг хэрэглээндээ нэвтрүүлжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. Тэгвэл жолооч нар хэрэглэдэг шатахууныхаа ангиллыг ахиулж, “Евро-5” стандартын шатахуун хэрэглэснээр автомашинаас ялгарах утааг 21-98 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Зөвхөн байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасах юм. Шатахууны ангиллыг аваад үзвэл, “АИ92” шатахуун нь 1997 оноос 2002 он хүртэл хэрэглэсэн “Евро-2” стандартын бензин, түлш юм байна. Үүнээс хойш Европын орнууд “Евро-3”-ыг 2001, “Евро-4”-ыг 2006, “Евро-5”-ыг 2009, харин “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд нэвтрүүлжээ. Хамгийн сүүлд 2017 оноос “Euro 6d-Temp” болон “Euro 6d” бензин, түлшний стандартыг гаргаж, авто үйлдвэрлэгч, шатахууны компаниудад бага багаар нэвтрүүлж эхэлсэн байна. Тэгвэл автомашины моторын эдэлгээг уртасгаж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр нь “Евро-5” стандартын шатахууныг жолооч нар түлхүү хэрэглэх болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.