СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-22

🔴Л.Энх-Амгалан: Малчид өвс, тэжээл зээлээр өгөхийг хүсэж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 сарын өмнө

Засгийн газраас байгуулсан аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулах гуравдугаар баг Хөвсгөл, Булган аймагт ажиллаж байна.

Сумдын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, зам гаргах, малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Туулах чадвар сайтай машин техниктэй Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний анги салбаруудыг дайчлан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын IV багийн Засаг дарга Д.Баясгалантай зудын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Хөвсгөл аймгийн хэмжээнд Цэцэрлэг, Жаргалант сумдын өвөлжилтийн нөхцөл байдал нэн хүнд байгаа ч Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн малчин Г.Батцэнгэлийнх өөрсдийн хүчээр малчны бүлэг байгуулж, ногоон тэжээл тарьж, 6 тонны нөөц бүрдүүлжээ.

Хэдийгээр өнгөрсөн 12 дугаар сарын дунд үеэс өвөлжилт хүндэрч, мал бэлчээрлэх газаргүй болсон ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангасан, өөрийн малч ухаанаар өнөөдрийн байдлаар нэг ч малын хорогдолгүй өвлийг өнтэй давж буй тухайгаа ярилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.