УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Шадар сайд С.Амарсайхан:
-Улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжээд байна. Хоёрдугаар сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг дуустал холбогдох төр болон орон нутгийн байгууллагууд бэлэн байдалд орж, 24 цагийн байнгын ажиллагаатай ажиллаж байна. Зохих арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэх ажлууд орон нутгуудад хийгдсээр байна.
Хүндэрсэн аймаг сумуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэн яаралтай хүргэхээс гадна өвс тэжээл бусад тусламж дэмжлэгийг хүргэхээр ажиллаж байна.
Монгол орны 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өнөөдрийн байдлаар 192 суманд зудын нөхцөл байдал хүндэрсэн байна.
Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Улсын нөөцөөс 6000 тонн өвс тэжээлийг түргэн шуурхай хүргэх ажил хийгдэж байна. Орон нутгийн нөөцөөс 20 гаруй мянган тонн өвс тэжээл нийлүүлэгдэж байна. Мөн 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана.
Аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргаад байна.
Улсын хэмжээнд төрийн цэргийн байгууллагуудын 92 нэгж техник, 200 гаруй алба хаагчид 14 аймгийн 53 суманд 445.8 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийжээ.
Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм. Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. Малаа барьцаалж зээл авсан тэдэнд зээл төлөлт хүндрэл учруулж буйг учирлан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг хүссэн. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулах талаар холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөн.
Нийт зээлийн 52,1 хувь нь буюу 685 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48 хувь нь буюу 580 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас авсан байна. Үүн дээр Засгийн газар анхаарч, холбогдох байгууллагуудтай санал солилцож ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00