- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Булган аймгийн Баяннуур суманд сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал ихээр хүндэрчээ. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, тал газартаа 30-40см, гуу жалгандаа 90-150 см зузаан цастай байна. Баяннуур сум 24 мянган мал хорогджээ. Зарим өрх малынхаа 70 хүртэл хувийг алдаад байна.
Өвс тэжээл нь хүйтний эрч -20-иос дээш болсон үед хэвэгч малын тэжээлийн боловсруулах системийн тал хувь нь ажилладаг байна. Мал тухайн тэжээлийн 20 хувийг биедээ нөөцөлж авдаг байна. Үүн дээр нэмээд эрдэс амин дэм, тосон суурьтай витаминуудыг олгох юм бол илүү үр дүнтэй аж.
Өдөрт бог мал 1.2-1.5 кг өвс, бод мал 9-10.5 кг өвс иддэг байна. Тус сумын мал бэлчээрлэх боломжгүй болжээ.
Малын сэг зэм айлуудаар овоолгоотой байна. Бэлчээрт хонь бэлчиж байгаа юм шиг сэг зэм овоолгоотой байна. Цаг дулаан болж, газар гэсээд ирэхээр малын сэг зэмийн асуудал хүнд болно.Үхсэн малыг хөлдүү байгаа дээр нь хогийн цэг дээр авчирахгүй бол ирэх саруудад халдварт өвчин тархах эрсдэлтэй гэдгийг албаныхан хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.