СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-20

Ж.Батсуурь: Махны үнийг өсгөж, малчдын зээлийг тэглэх тогтоолын төсөл өргөн барина

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 сарын өмнө

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-2023 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт маш их хэмжээний цас орсон. Хаврын чуулган завсарлах хүртэл УИХ, Засгийн газарт хээрийн штаб байгуулах, цэргийн ангийн машинуудыг сум бүрд байрлуулах, малыг тарган байгаа дээр нядалж, бойлж авах гэх мэт маш их саналуудыг хэлсэн. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр ихэнх мал нь хорогдоод дуусаж байхад улс төрийн шинжтэй арга хэмжээ авч, хэдэн сайд нар нь хивэг ачаад тойрог руугаа явж матрын нулимс унагаж байна.

Ард иргэдийн хэлж байгаагаар түүхэнд байгаагүй зуд болж байхад мэдээгээр улсын хэмжээнд 600 мянган мал хорогдсон гэж худал хэлж байна. Гэтэл нэг аймагт сая нэг бүсэд 2 сая гаруй мал хорогдсон байна.

УИХ, Засгийн газар малчдын эсрэг хориг арга хэмжээ авч ирсэн. . Жишээ нь намайг яаж матарлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
202.131.229.163

Soliortson amitan shuu ene er ni

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.