СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Баяннуур сум 30.0 гаруй мянган малаа зудад алдаад байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар зургаан ажлын хэсгийг байгуулж, өвөлжилт хүндэрсэн бүс нутгуудад ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын өвөлжилт хүндэрч буй сумд, малчдад дэмжлэг үзүүлэхээр өнөөдөр Булган аймгийн Баяннуур сумаас ажлаа эхлүүллээ.

Тэрбээр, Баяннуур сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Тээврийн хэрэгсэл ихээр зорчдог гол замуудыг саадгүй болгох, өвс тэжээлийг малчдад хүргэх, холбогдох бусад арга хэмжээг авах чиглэлд ажиллаж байна.

Булган аймгийн хэмжээнд 30.0 гаруй мянган мал хорогджээ. Үүнээс Баяннуур сум 24934 толгой мал хорогдсон байна.

Тус сумын нутагт цасны зузаан тал газартаа 30-40см, гуу жалгандаа 90-150см цастай байна. Аймгийн нөөцөөс тус суманд 2500 боодол өвс, 9.6тн тэжээл хуваарилсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.