УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гадаадын иргэнд газар 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулсан талаар мэдээлэл хийв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол Улсын иргэн Н газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох саналыг “D-Өргөдөл’ буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системд байршуулжээ. Долоо хоногийн хугацаанд 100 мянган иргэн гарын үсгээ зурж дэмжсэн байна. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан саналыг авч хэлэлцэх уламжлах хуультай. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн. Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.
Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн газрын ашиглалт хэрэгжилтийг хянан шалгах шаардлагатай гэж үзсэн. Хөдөө 0.35 га газар, хотод 0.07 га газар эзэмшүүлэх хууль гарч хэрэгжсэн боловч зарим иргэд 0.07 га газраа авч чадахгүй байхад яагаад гадаадын иргэнд 100 жил хүртэл ашиглуулах асуудал байдаг юм хэмээн яригдаж байна. Газрыг танил тал эрх мэдэлтэй хүмүүс авдаг үзэгдэл хавтгайрлаа. Тиймээс газрын тухай хуулийн хэрэгжилт газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, түр хороо байгуулах, нээлттэй сонсголоор хэлэлцэх ажлын хэсгийг байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүн, Засгийн газрын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Монгол Улсын халдашгүй дархан өмч болсон газрыг 100 жилээр эзэмшүүлэх ашиглуулах хууль батлагдах ёсгүй гэж үзэж, бүр мөсөн таслан зогсоох хуулийн төслийг боловсруулж батлуулна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Saihan meder bna