СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-19

🔴LIVE: Эхний ээлжид 6100 тн тэжээлийг малчдадаа хүргэнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийв.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: 

-Манай улсад сүүлийн 72 цагийн хугацаанд байгалийн онц аюултай цаг агаарын үзэгдэлтэй холбоотойгоор нөхцөл байдлын мэдээлэл өгье.

Гал түймрийн 20 дуудлага ирсэн.

Цасанд суусан гэх 43 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ингээд мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласны үр дүнд

Хүчтэй салхи шуурганы улмаас хоёр гэр, таван байшингийн дээвэр, 30 хашаа, долоон машины шил хагарсан гэж бүртгэгджээ. Уулны цасны нурангид дарагдсан нэг дуудлага бүртгэгдсэн. Эрлийн ажиллагаа зохион байгуулж нэрвэгдсэн иргэний цогцыг олсон. Том хэмжээний цасан нуранги үүссэн байсан гэдгийг энд нэмж хэлье.

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна.

Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна.

Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж, өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Тэгвэл

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж буй. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэнэ. 

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
2 сарын өмнө
102.89.43.167

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.