СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөөдөр /2024.02.18/ нийслэл хот орчмоор үүл багасна, цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -27...-29 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор  үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Хүйтний эрч чангарч шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

 Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна

Агаарын температур: Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -42...-47 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -35...-40 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30...-35 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -15...-20 градус, бусад нутгаар -24...-29 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -24...-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна.

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Тайлбар: Цогт хун тайжийн Цагаан балгас. Булган аймаг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БИЧСЭН НАНДИНЭРДЭНЭ
9 сарын өмнө
122.201.31.126

мэдээ өгсөн та нартаа баярлалаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.