СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүний амь нас хохирчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Өнгөрсөн шөнө /2024.02.16/ Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас хохирчээ. Тус замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн байна.

Замын нөхцөл байдал хүнд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас, мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэг улам аюултай нөхцөлд орж байна. Иймд Өмнөговь аймгийн Онцгой комисс, Цогт-Овоо сумын Онцгой комисс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Аймгийн Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран,машин механизмаас гадна гар аргаар мөс зайлуулах ажлыг санаачлан зохион байгуулжээ.

Зам тээврийн ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна.

Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна. 

Тус замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.