Баянзүрх дүүргийн ... хороонд байрлах зочид буудалд буйдан шатаж, 40 орчим насны нэг иргэн амь насаа алджээ.
Тодруулбал, Өнгөрсөн шөнө буюу 2024.02.16-ны өдрийн 03:21 цагт ОБГ-т "Зочид буудалд буйдан шатаж байна" гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид иргэн Т-ын зочид буудлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг унтраасан байна. Тус гал түймэрт иргэн М /40 орчим настай, эрэгтэй/ ухаан алдаж, нас барсан байжээ.
Ойрын өдрүүдэд гал түймрийн дуудлага ихээр бүртгэгдэж байгаа тул иргэд та бүхэн цахилгаан хэрэгслээ салгаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.