УИХ-ын гишүүн Х.Ганхуяг сар шинийн баярыг ажлын тав хоногт тэмдэглэх санал гаргажээ.
Бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан сар шинийн баяраар гурван өдөр амардаг. Гэвч иргэдийн зүгээс бусад баяр ёслолоор амардаг байдлыг халж, сар шинэ болон наадмын амралтын хоногийг нэмэгдүүлэх ёстой гэх саналыг гаргах болсон. Зарим улстөрчдийн зүгээс тус асуудалд байр сууриа илэрхийлж эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг сар шинийн баяраа ажлын тав хоногт тэмдэглэх санал гаргасан тухайгаа өөрийн цахим хуудастаа бичжээ .
Тэрээр" Бусад баяр гэгдэх тэмдэглэлт өдрүүдийг хэрхэх тал дээр иргэд санал бодлоо илэрхийлээрэй. Амралтын хоногийг нэмэх нь зөвхөн олон хоног амрах асуудал биш бөгөөд гурван үндэслэл дээр тулгуурлаж ойлгох хэрэгтэй.
1. Ач холбогдол өгөх шаардлагагүй өөр улсын уламжлалт өдрүүдийг баяр мэт ойлгодог болсон өнөө цаг үед үндэсний соёлоо иргэдийн сэтгэлзүйд дархлаажуулах нь төрийн бодлого байх учиртай. Нэгдсэн улс хүчирхэгжиж дэлхий даяарчлагдаж эхэлснээс хойш валентины баяр, сүнсний баяр, зул сар, хар баасан гараг гэх мэт өдрүүд үндэсний үзэл суларсан улс орнуудад нөлөөлж чухал өдрүүдийнх нь нэг болсон. Төв азийн нүүдэлчдийн бүтээсэн түүх, дэлхийн монголчуудын өв соёлд хамааралгүй гадны тэмдэглэлт өдрүүдэд ач холбогдол өгөн дагаж давлагаалах нь үндэсний дархлаа сулрахад ч нөлөө үзүүлнэ. Бизнесийн байгууллагууд бол эдгээр өдрүүдэд хямдрал зарлаж байгаа нь менежмент.
2. Эрх зүйт нийгэмд шилжсэнээс хойш улс орнууд хүний эрхийг хамгаалах зорилгоор зарим өдрүүдийг тэмдэглэсэн нь баяр гэсэн үг биш. Жишээ нь, манай улсын хувьд 3-р сарын 08-ныг Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах тэмцлийн зорилгыг мартагдтал баярын өдөр болгосон. Бид ганцхан жилд 20-иод баяр тэмдэглэж байна. Тэгэхээр олон тэмдэглэлд өдрүүдийг баяртай ялгаж салгах тал дээр анхаарах нь цаг үеийн шаардлага болжээ.
3. Ер нь олон “БАЯР” гэх өдрүүд бэлтэй хүмүүсийн хувьд аархал, бэл муутай айлуудад хүндрэл болж байхыг ч үгүйсгэхгүй. Харин үндэсний томоохон баяраа онцлогт нь тааруулж ямар хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх, түүгээр дамжуулж эх оронч сэтгэлгээ, үндэсний соёл өв уламжлал, ураг садны хэлхээ холбоо, эцэг эхээ хүндэтгэх ёсон гээд бидний дархлаа болсон гол хоёр баяраа өргөн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. Сар шинийн баярыг гурав хоногт тэмдэглэх нь хөдөө орон нутаг руу зорчиж золголт хийдэг залууст давчуу хугацаа мөн өндөр настан, ахмадуудад ачаалал ихсэх гээд амралтын хоногт өөрчлөлт оруулах шаардлага байгааг бид Луу жилийн босгон дээр харлаа шүү дээ" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hiih ym ni olddoggui ym bh daa.zavaan ymnuud chini