Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилгад өчигдөр /2024.02.15/ орой 19:00 цаг орчимд гал гарч, барилга бүрэн шатсан байна.
Галын улмаас хүүхэд, багш, ажилтан, албан хаагч өртөж, гэмтээгүй ажээ. Улаан Уул сумын сургуульд энэ жил 32 бүлэгт 874 сурагч, 106 багш, ажилтан ажиллаж байгаа.
Тус сургууль нь 420 хүүхдийн хүчин чадалтай дөрвөн хичээлийн байртай. Дотуур байр 2019 ашиглалтад орсон, 75 хүүхдийн хүчин чадалтай ч 120-133 хүүхэд амьдардаг ажээ.
Харин сургуулийн спорт заалны барилга 2003 онд ашиглалтад орсон. Төмөр карказан рамтай, модон барилга байсан.
Улаан Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд энэ хавар ашиглалтад орох төлөвлөгөөтэй байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.