СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голомт банк ХК ногдол ашиг хуваарилна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлаар 2023 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хувьцааны ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

2023 онд Голомт банк 180.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өмнөх оны мөн үеэс 80 хувиар буюу 80.3 тэрбум төгрөгөөр өсөж, IPO хийх үеийн санхүүгийн төсөөллөөрх цэвэр ашгийн хэмжээг 44 хувиар давуулан биелүүлсэн байна. Иймд Компанийн тухай хууль, Голомт банкны дүрэмд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр 2023 оны цэвэр ашгийн 40 хувь буюу нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 72.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр ногдол ашиг хуваарилахаар тогтлоо.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тасалбар болгон тогтоох бөгөөд Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш 60 хоногийн дотор “Үнэт цаасны төлбөр тооцооны хадгаламжийн төв” ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.