СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-15

Х.Нямбаатар: Сэлбэ голын халиаг цэвэрлэж, Сонсголонгийн баруун талд асгана

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
11 сарын өмнө

Нийслэлийн 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа билээ. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон юм. Халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Сэлбэ голд үүссэн халиа тошингийн нөхцөл байдлыг шалгаж байна. Энэ талаар тэрээр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Халиа үүссэнтэй холбоотойгоор үер болох эрсдэл шар түвшинд байна. 1991 оноос хойш байгаагүй их хэмжээний хур тунадас орсон учраас ойр орчмын гадаргуу дээр цасан бүрхүүл тогтсон. Температурын хэлбэлзэл маш их өндөр байна гэдэг мэдээллүүдийг мэргэжлийн байгууллага өгсөн. Ус цаг уур орчны шинжилгээний газрынхан шар усны үер болох эрсдэл өндөр байна гэдгийг бичгийг бидэнд ирүүлсэн. Шар усны үер яаж болдог вэ гэхээр ууланд хуримтлагдсан цас нь температур хэт дулаарсан нөхцөлд хайлж, огцом урсаад шар усны үерийг бий болгодог гэдгийг мэргэжлийн байгууллага зөвлөж байна.

Хүмүүс янз бүрийн шүүмжлэл хэлж болно. Бид онцгой байдал, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн болон бусад газруудаас өгсөн зөвлөмжүүдийн дагуу хамгийн түрүүнд Сэлбэ голын сав газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлж байна. Нийт 10 газар энэ ажлыг эхлүүлж байна.

Мөн гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.