Өргөний нэвтрүүлгийн 18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах, иргэдийн саналыг авах талаар “Авто” телевизийн захирал, хуульч Н.Алтангэрэл олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
“Авто” телевизийн захирал, хуульч Н.Алтангэрэл:
-Энэ хэдэн телевизийн ард улстөрчид, компаниуд л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэдэн нөхөд Өргөн нэвтрүүлгийн хуулийг захиалгаар хийгээд, хуулиар дамжуулж яаж ашиг олж болдог вэ гэдгийн тод жишээ болж байна. Энэ 18 телевиз үзэгчдээс төлбөр авч байгаа учраас аудит оруулах ёстой юм билээ. Төлбөр аваад 4-5 жил болж байна. Ямар ч аудит ороогүй.
ТВ-5 телевизэд ажилладаг хүнээс дам сонссон. Тус телевиз нь Д.Сарангэрэл гишүүний телевиз юм байна. “Танайх иргэдээс татвар аваад цөм баяжиж байгаа биз дээ?” гэж асуухад “Иргэдээс авсан төлбөрийг манай телевиз авдаггүй. Д.Сарангэрэл гишүүн өөрөө авчихдаг. Реклам суртчилгааныхаа араас явж “амьдардаг” шүү дээ” гэж байгаа байхгүй юу.
Иргэд дуугүй сууж дарлуулж одоо болсон. Хулгай луйврыг цэгцлэх цаг болсон. Тиймээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санаачилгыг иргэд дэмжиж оролцоорой гэж хүсэж байна. “D-Parliament”-аар дамжуулан иргэд саналаа өгөх боломжтой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.