Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар тус сумын харьяат хоёр малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 19:50 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн энэ сарын 13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Харин 26 настай, эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2000 оны Оросын Кармадонкое ущелье д болсон цасны нуралт шиг бол амьтай юм олдохгүй дээ