Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг, Сүхбаатар депогийн 24 дүгээр км-т төмөр зам дээр хэвтэж байсан хүнийг дайрч амийг нь хохироосон хэрэгт холбогдуулан галт тэрэгний машинч И.Амгалан, туслах машинч Б.Лхагвасүрэн нарт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.
Прокурорын байгууллага энэ сарын 5-9-ний хооронд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор эл хоёр машинчийн хэрэг багтсан юм. Тэднийг Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.4-ийн “Хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хохирол учруулахуйц эвдрэл, гэмтэл, саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, гэмтлийг түргэн засаж арилгах арга хэмжээ авах”, Төмөр замын техник ашиглалтын журмын 14.3.7-гийн В-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 14.3.7-гийн Ё-гийн “Зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг зөрчсөнөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 18-ний үдэш иргэн М-ыг дайрч амийг нь хохироосон гэж буруутгаж буй аж.
Хууль, дүрэм, журамдаа бол 23 метрээс багагүй зайд яаралтай тоормослосон бол тухайн саадад хүрэхгүй зогсох боломжтой байсан ч уг хоёр машинч сонор сэрэмжээ алдсанаас ийнхүү хэрэгт холбогджээ. Тээврийн прокурорын газраас И.Амгалан, Б.Лхагвасүрэн нарт Эрүүгийн хуулийн 27.2-ын “Галт тэрэгний машинч хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний амь нас хохирсон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
dairuulsan huni buruu.
зам дээр хэвтэж байдаг амиа хорлох гэж байсан хүн бишүү
Галттэрэг хөдөлгөөнд оролцсноор зогсох боломжгүй байдаг гээд л хууль үйлчилдгүй гэдэг биш билүү дайруулсан хүний хохь гээд л олон хүн хохирч байсан од тийм биш болсийм байна даа
23м -н зайд газарт хэвтэж байгаа хүн харагдах уу хүмүүсээ та бүхэн харж чадах уу
23 metriin naanaas tormosloj ehelsen bol tuhain hund hurehgui zogsoj boloh bsan geed bichsen bna shude. Sain unshij baij naad elii balai yumaa bicheech
Barag haragdahgui. Zai hol, der modnoos yalgarahgui huvtsastai bol bur hetsuu. Deer ni neg heviin zam harj yavdag humuus ter holoos gants hun olj harah hetsuu. 23 metrt zogsohiin tuld 50 metrt haraad 40 metrt itgeltei bolood 30 metrt toormoz gishgeed bas l hetsuu dee.
Учиргүй тод улаан шар хувцас өмсөөгүй л бол харагдах уу
23 метр зайд гэнэт шаардлага гарахад зогсдог галт тэрэг гэжхаана ч байршүй шүү Хуулийн байгуулага аоай гоомой хандаж байна даа
Хэн хүний амь хайран ч зам дээр хэвтэнэ гэдэг нь согтуу.амиа хорлох.эсхүл зам дагаж алхаж байгаад эрүүл мэндийн шалтгаантай байж болно.төмөр зам онцгой обьект.зам дагаж явж болохгүй .2 машинч дайрах гэж дайраагүй байх.орой үдэш бол харагдахгүй ч байж болно
12 сард бол эрт харанхуй болсон байгаа харах боломж ховор
хүнд гай болсон архичид өөр үхэх арга олдоогүй юм байхдаа
Тоормос хийсэн хугацаанаас Дор хаяж 1000м зайд явж байж бүрэн зогсолт хийдэг шүү. Юуун 28м вэ?
23 метрийн зайг харах ёстой байнга л харж явах естой машинстын үүрэг үүргээ зөрчсөн Бол ял шийтгэл ногдуулах ёстой....
Тойроод гарсангүй гэх нүү.
Yamar mashin bishdee galt tereg shuu dee hurdtai yavsan avto mashin toormoslood2 27 m gazar zuraad zogsson baidag yum bnalee shuu ih medegch naraa
Гарцан дээр хүн дайрсан жолооч болохоор ялгүй өнгөдөг. Төмөр зам дээр болохоор ял авдаг арай шүү.
Үхэх мөрөөрөө үхэхгүй,2 сайхан залууг шоронд явуулах нь дээ.Нарийн шалгах ёстой, энэ чинь машин биш галт тэрэг шүү дээ.
Үхсэний хохино
Эрүүл хүн төмөр зам дээр хэвтэх үү шөнө үзэгдэх орчин хязгаарлагдмал үед харагдах уу
Ter 2 shuugchiig buudan horoo niigemd bolj bui buzar bulaig iimerhuu bdlaar l shuuj bgaa sdaanuud
ер нь бол төмөр зам ковидын хориог зөрчиж нууцаар байгууллагын шинэ жилээ тэмдэглэсэн тэр өдөр ажилтан нь согтуу байсан учраас зам дээр хэвтсэн гэнэ билээ 2машинист бол харанхуй шөнө тэнд хүн байсныг яаж мэдэхвээ дээ ер нь дөө бол төмөр замын байгууллагын өөрсдийн буруутай үйлдлээс болж 25 дугаар км-н айлуудын эрхийг шууд хааж вагон гармыг хаасан байдаг
Сайн л судлаарай даа наад төмөр замаа.газрын гайнууд хүүрээ хийж тэнд хэвтэж бсийн үхэх мөрөөрөө хол очиж хэвтэхгүй.ажлаа хийж яваа хүмүүст лай болсон
Yu be mashin shig toroms barihgvi shde zam deer hebtej baidag ergvvgin l buruu shde bitgii ajil vvrgee gvitsetgej ybaa hvmvvsd gai bolooch
Амиа хорлохоор хэвтэж байсан юм бишүү
Zogsoh bolomjtoi zai geed tgj bga bzde seremjgui malnuud l bgazde
Яллаж байгаа шүүгч нь энэ мэт ажлыг ойлгохгүй. Эрүүл ухаанаар бодсон ч тоормос гишгэхэд машин шиг хурдан зогсохгүй гэдгийг шүүгчид сайн ойлгуул даа. Авилгач шүүгч таарч дээ хөөрхий.