СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шувуу” ажиллагааны хүрээнд бас нэгэн сэжигтэнг Турк улсаас авчирчээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдоод эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн байгаа газрыг тогтоон эх оронд нь шилжүүлэн авчирч буй билээ. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд Туркээс шилжүүлэн авч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Дээрх ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтын 74 дүгээрт дурдагдсан Г.Эрдэнэсувд 2017 онд бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэрэгт холбогдон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт шалгуулж эхэлсэн аж. Гэвч тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанаас оргож, 2019 оны дөрөвдүгээр сард хилээр гарч явжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас Интерполд хандан олон улсад эрэн сурвалжилж эхэлснээр Туркт байгааг тогтоосон гэнэ.

Улмаар тус улсын хууль сахиулах байгууллагынхан Г.Эрдэнэсувдыг эх орноосоо албадан гаргаж буйгаа манай талд мэдэгдсэнээр өнгөрсөн мягмар гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд цагдаагийнхан хүлээн авсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
10 сарын өмнө
202.9.40.14

Zass hajuudaa bga saaral ordoni hulgaichaa barij chadahgui baij hudlaa 2 surdanzandaad bh uom.Nuurs 440 ih nayd MANAN.HUN bga.SU Batbold.Batdavaa 2 chini zugeer bga bizde.Tugreliin said n Emnegovid tanhairaad.Hovd ZD n EK iin alhsan hivs yriad ymar bolovsroltoi humuus turd bnaa tumnii shivshig.Songuulid hulgaichaa l bitgii zutguuleerei.Ted chin songogdson aimagaa buren daramtlaj bdg shuu

Үнэн
10 сарын өмнө
66.181.188.113

Хулгайчууд тоогоо үржүүлэх зорилгоор ордныхонтой ижилсэх хятдын блдлого явуулж байна. Ийм заль хужаа нараас л гарах байх

Зочин
10 сарын өмнө
66.181.188.113

Хүний авсан зээлээр дайрах ямар хэрэгтэй юм. Зээл бол гоафикаараа л төлөгдөж байгаа. Банк мөнгөө алдаж харагдаач!!!

Irgen
10 сарын өмнө
202.126.88.66

Saikhanbalag sduu g tend ni guitseegeech ee tor tumur nuurtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.