XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд жил нь орж байгаа хүмүүс тусгайлан засал номоо хийлгэх нь зүйтэй. Луу жилтнүүд дундаа 1988 оны луу жилтэй хүмүүсийн 37-ны жил орж байгаагаас гадна мэнгэ голлож байгаа учир онцгойлон анхаарах шаардлагатай.
Жил бүхэнд дүнсэр буюу их харш жил гэж байдаг. Энэ жилийн тухайд луу жилийн харш жилээр нохой жил таарч байгаа аж. Тиймээс нохой жилтэй хүмүүс их харш жилийн засал болох дүнсэрийн засал хийлгэвэл зохилтой.
Түүнчлэн Шишхид буюу бага харш жилийн засал гэж байдаг. Энэ жил хонь, үхэр жилтнүүд харш жилийн засал хийлгэх шаардлагатай.
Мөн түнсэм буюу ивээл жилийн засал гэж байдаг. Энэ жил хулгана, бич жилтнүүд энэхүү заслыг хийлгэх нь зүйтэй. Луу жил эр жил гэж нэрлэгддэг учир эм жилтэй хүмүүс энэ жил суудал өнцөгдөж байна гэсэн үг.
Луу жилийг гурван хөх мэнгэ эрхшээж байгаа тул гурван хөх мэнгэтэй хүмүүс мэнгэ голлох засал хийлгэвэл зохилтой. 1992 оны бич жилтэй хүмүүс 33-ны мөчлөг тохиож байгаа тул засал ном, зан үйлийг хийлгэх нь зүйтэй байдаг.
Жилийн заслыг шинийн 15нд багтаан хийлгэвэл цаашид гарах аливаа цээр, аюул бүхнээс урьдчилан сэргийлнэ хэмээн үздэг. Шинийн 15нд багтаан хийсэн буян бүхэн арвижин дэлгэрч байдаг гэж үздэг учраас энэ хугацаанд жилийн заслаа хийлгэх нь зүйтэй байдаг. Хэрэв ямар нэгэн шалтгааны улмаас шинийн арван таванд заслаа хийлгэж амжихгүй бол Туулай сардаа багтааж хийлгэхийг зөвлөж байна.
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн суудлын заслыг хүргэж байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.