Нийтэлсэн:
Т.Мягмар
9 сарын өмнө
Лавлагаа шатлалын ЭМБ-уудын даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн нэхэмжлэлд хяналт хийжээ.
Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газраас гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлсэн тусламж, үйлчилгээ, хэвтэн эмчлүүлсэн, оношилгоо шинжилгээнд хамрагдсан даатгуулагчийн өвчний түүх болон холбогдох баримтад нарийвчилсан хяналтыг сар бүр зохион байгуулдаг.
Улмаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын 2023 онд үзүүлсэн тусламж, үйлчилгээнд нарийвчилсан хяналт хийхэд дараах зөрчлүүдийг илрүүлжээ.
- Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд өндөр өртөг бүхий оношоор ЭМД-ын сангаас зардал ахиулан нэхэмжилсэн.
- Хөх томруулах гоо сайхны мэс засал хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нэхэмжилсэн.
- Өдрийн эмчилгээнд хамрагдсан даатгуулагчийн зардлыг хэвтүүлэн эмчилсэн өртөг өндөр зардлаар ЭМД-ын сангаас нэхэмжилсэн.
- Нэг даатгуулагчийн оношилгоо, шинжилгээний дүгнэлтийн овог нэр, огноо, шинжилгээний үзүүлэлтийг засварлаж, хуурамч баримт бүрдүүлэн хэд хэдэн даатгуулагчийн өвчний түүхэнд хавсаргасан.
- Даатгуулагчийн овог нэр, нас хүйс, шинжилгээ хийсэн огноо байхгүй, нэг ижил бүдэг зурган шинжилгээний дүгнэлтийг олон өвчний түүхэнд хавсаргасан.
- Зарим өвчний түүхэнд эмийн тун огт бичихгүй байх, өвчтөнд антибиотик хийх заалтыг үндэслэлтэй гаргахгүйгээр антибиотикийг уухаар, тариагаар давхардуулан замбараагүй хэрэглэсэн.
- Хэвтүүлэн эмчлэх болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд илгээхдээ эмчлэх, оношлох заалтыг үндэслэлтэй тодорхой гаргаж бичдэггүй.
- Мэс заслын боолтын материал өвчтөний ар гэрээс гаргуулсан.
- Шаардлагатай оношилгоо, шинжилгээг хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.