СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-11

Шинийн 1-ний өдөр цасанд суусан 6 удаагийн дуудлага бүртгэгдэж, 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангажээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 сарын өмнө

Өнгөрсөн хоногт буюу шинийн нэгэнд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дундговь аймгийн Сайнцагаан суманд цасанд суусан 6 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашинуудыг татан гаргаж, 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангалаа.

Иймд хол, ойрын замд зорчихдоо бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.