СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-10

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. 

Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг эрхэмлэсэн,
Эрхэм хүндэт ардчилсан Монгол Улсын иргэд, зон олон та бүхэндээ Ирж буй 17 дугаар жарны модон луу жилийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өвлийг давж, хаврыг угтдаг, өвөг дээдсээс уламжлалтай цагаан сарын баяраараа монголчууд бид ах дүү, амраг садантайгаа учран золгож, өнгөрч буй жилийнхээ үйл бүтээлийг дүгнэн, ирж буй жилийнхээ зорилго, зорилтоо зөвшилцөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ. Иймдээ ч сар шинийн баяр бол бидний өв соёлын салшгүй нэг хэсэг, тусгаар тогтнол, түүхэн уламжлалын нэг хэсэг байсаар байх нь дамжиггүй юм.

Харьж буй Энэ бүхэн нь Шинэ сэргэлтийн бодлого, 5Ш ажиллагааг тууштай хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой юм.

Дэвшүүлсэн бодлогын ололт, хүрсэн амжилтыг бататгахын зэрэгцээ орон нутаг, алслагдмал хязгаарт иргэдийн ажил, амьдралын боломжийг эрс дээшлүүлэхээр Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаад байна. Өнгөрсөн хугацааны алдаа оноог залруулах, эдийн засгийг төрөлжүүлэх зорилго, зорилт энэ жил бодит биеллээ олж эхлэх нь гарцаагүй гэж үзэж байна. Учир нь шинээр бүрдэх парламент нь жагсаалтаас сонгогдож бодлого дэвшүүлэх 48, бүсчилсэн тойргийн зарчмаар сонгогдох 78 гишүүнээс бүрдэхээр байгаа нь томоохон түлхэц болох болно.

Монгол түмэн та бүхэн ирж буй луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.