СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-10

Холын замд зорчих иргэдэд хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд цаг агаар тогтуун байгаа ч хурд хэтрүүлснээс гарах осол аваарын тоо их байгаа учир сонор сэрэмжтэй хурдаа тааруулж зорчихыг анхааруулав.

Баярын өдрүүдэд иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох нь ихэсдэг байна. Үүнээс шалтгаалж ослын тоо буурдаггүй.

Иймд орон нутгийн замд зорчих иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна. Жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, зайлшгүй зогсолтын үед авах арга хэмжээг бүрэн аваагүйн улмаас мөргөлдөх, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа аж. Мөн бага насны хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд талын суудалд, өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй, цонхоор гар, толгойг нь гаргаж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн ослын үед хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсоор байгааг сэрэмжлүүллээ.

Эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэн, зөв тээвэрлэхийг зөвлөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.