Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөлөл өнөөдөр хуралдаж байна. Авлигатай тэмцэх газраас уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдал, үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх талын оролцоотойгоор хангах, гарц гаргалгааны талаар өнөөдөр албаны болон төрийн бус байгууллагын хүмүүс хэлэлцэнэ.
Аливаа улс орны боловсролын тогтолцоо авлигаас ангид байх ёстой. Иргэдийн хувьд боловсролын салбар дахь авлигыг томоохон зүйл биш гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр мөнгөн дүнгээр үнэлэхээргүй хэмжээний хохирлыг үзүүлж байдаг байна. Боловсролын салбар нь авлигаас ангид байх зүй ёсны шаардлага нөхцөл байдал үүсэж байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдөр дээрх хэлэлцүүлгийг хийж байгаа хэмээн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү дурдсан юм.