СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-08

М.Тулгат: Дугаар олголтыг хязгаартай болгосноор түгжрэл буурахгүй, харин ч иргэдэд сөрөг нөлөөтэй

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Д.Энхтуяа, АН-ын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа нар оролцлоо.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:

-НИТХ өнөөдөр 10:00 цагаас хуралдах ёстой байсан ч хараахан хуралдаагүй байна. Шалтгаан нь Сар шинийн баяртай холбоотойгоор олны анхаарал сарнисан үед Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн өмчлөх эрхэнд халдсан шийдвэр гаргах гэж байна. Ийм учраас НИТХ дахь АН-ын бүлэг хурлыг хаясан байгаа.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:

-НИТХ-аар хэд хэдэн журам батлахаар орж ирж байгаа. Ардчилсан намын зүгээс эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор нийслэлийн АН-ын бүлэг, ХҮН-ын бүлэг эсэргүүцэж, хурлыг орхиж гарсан байгаа. Өнөөдрийн хуралд сөрөг хүчний намууд оролцохгүй. Өнөөдрийн хурлаар хэлэлцэх асуудалд хэд хэдэн анхаарал татсан асуудал бий. Автомашины шинэ дугаарыг олгохыг хязгаарлах шийдвэр гаргах гэж байна. Нийт 730 мянган автомашины дугаар олгох, дээд хязгаарыг тогтоохоор оруулж ирлээ. Энэ бол нийгэмд, иргэдийн амьдралд ихээхэн сөрөг үр дагавар авчрахаар байна.

Ийм шийдвэр гаргаснаас нийслэл хотын автозамын түгжрэл буурахгүй. Яагаад гэхээр өнөөдөр Улаанбаатар 600 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл Сар шинийн битүүний урд өдөр энэ асуудлыг оруулж ирж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Зарим дүүргийн ИТХ маргааш хурлаа хийх гэж байна. Ер нь цагаан сар, наадам, шинэ жилийн үеэр иргэдийн эрхэнд халдсан шийдвэр гаргадаг болчихлоо.

Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн оны өмнөхөн, шинэ жилээр Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх гэсэн хууль батлагдсан. Энэ хуулиар иргэдийн зорчих болон өмчлөх эрхэнд халдсан шийдвэрүүд гаргасан. Жишээлбэл, .

Шинэ дугаарын олголтыг хязгаарлалттай болсноор юу болох вэ гэдгийг бодох ёстой. Нийслэлийн АН-аас энэ асуудал дээр судалгаа хийсэн. Дугаар олголтыг зогсооно гэдгээс эхлээд автомашины үнэ нэмэгдээд эхэлсэн байна. Иймээс бизнес, худалдаа эрхлэгч нар эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн.

Шинэ дугаарын олголтыг хязгаарлах нь үе хоорондын тэгш бус байдлыг бий болгож байна. Жил болгон 50 мянган шинэ дугаар олгодог. Тэгэхээр 50 мянган шинэ дугаарын хэрэгцээ байна гэсэн үг. Залуу гэр бүлүүд мөнгөө хуримтлуулаад автомашин худалдан авахад одоо 20 сая төгрөг хэрэгтэй байгаа бол дугаар авахыг хязгаарласнаар 25 сая төгрөг хэрэгтэй болно. Хүргэлтийн бизнес, бусад олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй залууст сөрөг үр дагавартай. Хийж буй бизнесийнх нь өртөг нэмэгдэж байна. Иймээс сөрөг хүчний хувьд тууштай эсэргүүцнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.