СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-02-07

Х.Отгонбаяр: Хөшөөтийн уурхай нь хариуцлагатай, ил тод уурхай

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалтай “МоЭнКо“ ХХК Ховд аймагтай 2011, 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй юм. Тус компанийн үйл ажиллагаа, орон нутагтай байгуулсан гэрээний хэрэгжилттэй холбоотой нээлттэй сонсголыг өнөөдөр Ховд аймгийн төвд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн Д.Адьшаа, аймгийн удирдлага тус компанийн үйл ажиллагаа, орон нутагтай байгуулсан гэрээний биелэлтийн талаар байр сууриа илэрхийлсэн бол “МоЭнКо” компанийн Төр, олон нийттэй харилцах газрын захирал Х.Отгонбаяр компанийн үйл ажиллагаа, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл хийлээ.

-“МоЭнКо” компанийн Төр, олон нийттэй харилцах газрын захирал Х.Отгонбаяр:

-Хөшөөтийн уурхай нь хариуцлагатай, ил тод уурхай гэж хариуцлагатайгаар хэлж чадна. Хөшөөт төслийнхөө талаар болон хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл өгөх боломжийг олгож буй зохион байгуулагчдад талархаж байна.

“МоЭнКо” нь Ховд аймагтай 2011, 2014, 2017, 2021 онуудад хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан. Уурхайн дэд бүтцийг байгуулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орон нутгаас бараа ажил үйлчилгээ худалдан авах, иргэд, байгууллагад эрчим хүчний нүүрс нийлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд гэрээ байгуулж ажиллаж ирсэн.

Уурхайн дэд бүтцийг барьж байгуулах хүрээнд уурхайн дэд бүтцээ байгуулсан. Экспортоо эхлүүлэхээс өмнө 311 км хатуу хужилттай автозам барьж, ашиглалтад оруулсан. Энгийн авто зам биш. Нийт 17 хүчитгэсэн гүүр бүхий автозамтай. Төслийн хүрээнд инженер, техникийн ажилтныг бэлдэх, хүний нөөцийг бий болгоход анхаарч ажилласан. Мөн  хил гаалийн байгууллагын ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Төслийн хэрэгцээнд орон нутгаас худалдан авах боломжтой бүхий л бараа, ажил үйлчилгээг худалдан авах замаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. байна. 2023 онд энэ хэмжээ өсөн нэмэгдэж 418,6 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг орон нутгаас худалдан аваад байгаа нь өнгөрсөн оноос 55 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Уурхай ажиллаж байсан, эс ажиллаж байсан ч иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлыг тасралтгүй явуулж ирсэн. .

“МоЭнКо” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд Ховд Хөшөөт хөгжил санг үүсгэн байгуулж, уг санд экспортолсон нүүрсний тонн тутмаас хамтран ажиллах гэрээнд заасан тогтсон дүнгээр хандив төвлөрүүлэх замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. Сангийн төсвийн хуваарилалт, зарцуулалтыг Ховд аймгийн ИТХ-аар жил бүр хэлэлцэн баталж, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт хэрэгжүүлэх 400 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Манай компани ХХХС-д нийт 23,3 тэрбум төгрөгийн хандивыг орон нутгийн хөгжлийг дэмжиж төвлөрүүлсний дотор 2022 онд 6,2 тэрбум, 2023 оны эхний гурван улирлын байдлаар 7,7 тэрбум төгрөгийн хандивыг төвлөрүүлээд байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.