"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн удирдлага БНХАУ-д ажиллаж, тус улсын “Чайна Камк Инженеринг” ТӨХК-тай Монгол Улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиолцож санамж бичиг байгуулсан байна.
Санамж бичгийн хүрээнд хоёр талаас хамтарсан Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ажлаа эхлээд байна.
Монгол Улс жилдээ 70 орчим мянган тонн буюу 145 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихрийг импортлон дотоодын хэрэгцээгээ хангадаг.
Тиймээс дотоодын элсэн чихрийн хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахаар зорьж байна.
Элсэн чихрийн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын зэрэгцээ чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.