СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-06

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг ХНХ-ын сайдад өгөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад хүлээлгэн өгөв. 

Процессын дахин инженерчлэлийг хийхдээ иргэний бодит хэрэгцээ шаардлага болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж байгаа нэгжүүдэд тулгарч буй асуудлуудыг судалж, учир шалтгааныг илрүүлэн тухай бүрд нийцсэн процессыг бий болгох зарчим баримталсан. Засгийн газраас процессын дахин инженерчлэлийн санал, дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, үр дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болгов.

Мөн цаашид процессын дахин инженерчлэлийн ажлыг салбартаа хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.