СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сар шинээр ОХУ, БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтуудыг түр хаана

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Цагаан сарын баярын өдрүүд болох хоёрдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд авто замын боомтуудыг түр хаана.

Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Ханх, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Ханги, Хавирга, Булган, Хашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Баянхошуу гэсэн хилийн автозамын боомтууд амарна. 

Харин Цагаан сарын баярын өдрүүдэд Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд төмөр замын боомтууд Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана.  Агаарын замын хилийн боомт болох Чингис хаан олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.