СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-02-06

Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт шийтгэлийг оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм зөрчжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссын хуралдаанаар Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт шийтгэлийг оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэж дүгнэжээ. 

Тодруулбал, Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт нь МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2023 оны 6-р сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийдвэрийг гаргахдаа Допингийн эсрэг дүрэм, Үр дүнгийн удирдлагын олон улсын стандартыг зөрчсөн болохыг тогтоож, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах барилдах эрхийг сэргээхийг Монголын Үндэсний бөхийн холбоо НҮТББ-д даалгах шаардлага бүхий өргөдлийг 2023 оны 07-р сарын 05-ны өдөр гаргасан.

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссын хуралдаан болж 2023 оны 11-р сарын 23-ны өдрийн 23/120 дугаар шийдвэрээр

Давж заалдах комисс нь допинг хэрэглэсэн эсэхэд огт үнэлэлт дүгнэлт гаргаагүй бөгөөд МҮБХ ТББ нь допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт гаргасан болно гэж мэдэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.