Орхон аймгийн Баян-Өндөр суманд 67 настай эрэгтэй автомашин жолоодох үедээ айлын хашаа мөргөж, амиа алджээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн "Дугуй” дэлгүүрийн хажууд суудлын автомашин айлын хашаа мөргөсөн, автомашины хаалгыг онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2023.02.05/ өдрийн 07:40 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Toyota Harreir” загварын суудлын автомашин айлын хашаа мөргөж тус автомашины жолооч Б /67 настай, эрэгтэй/ нас барсан байсныг 7 минут ажиллаж цогцсыг гарган, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрт шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.