СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Харзны усанд ороод амиа алджээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Архангай аймагт харзны усанд орж осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 04-ний өдөр 04:00 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн иргэн О харзны усанд орж осолдсон байж болзошгүй гэх дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбарын 2-р бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Б.Баасанбатаар ахлуулсан 7 алба хаагч, эрэлч нохойн хамт тус газарт очжээ.

Аврагчид Орхон голын эрэг дагуу 1 цаг 30 минут аврах завь, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй эрлийн ажлыг зохион байгуулсан байна. Ингээд тухайн иргэний цогцсыг анх усанд орсон газраас 50 м зайд олж гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

ЗӨВЛӨМЖ:

  • Иргэд харзны усанд орохгүй байх, зайлшгүй орох тохиолдолд аюулгүй байдлаа сайтар хангаж орох.
  • Гол, нуурын усны харзалсан хэсэгт мөсний зузаан харилцан адилгүй олон жилийн дунджаас нимгэн мөс цөмрөх эрсдэл өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байх.
  • 7 см-ээс зузаан мөсөн дээр явган хүн явах боломжтой, 10 см-ээс дээш зузаан мөсөн дээр хүн загасчлах боломжтой.
  • 12 см-ээс зузаан мөсөн дээр цасны мотоцикл явах боломжтой.
  • 20-30 см зузаан мөсөн дээр жижиг суудлын автомашин явах боломжтой.
  • 30-38 см зузаан мөсөн дээр жийп болон пикап автомашин явах боломжтой.
  • 40-60 см зузаан мөсөн дээр 10-20 тн даацтай автомашин явах боломжтой.
  • 70-95 см зузаан мөсөн дээр 30-40 тн даацтай автомашин явах боломжтой.
  • Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.