“Тэнүүн-Огоо” ХК-ийн захирал А.Ганхуяг шоронгоос ил захидал бичжээ.
-А.Ганхуяг намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны 10 дугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид 4 сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна.
Солонгосын Дэү компани нь захиалагчийг, Монгол Улсыг, ард түмнийг гутаан доромжилж шаардлага хангахгүй автобуснуудыг илгээснээр бүхэл бүтэн улсаараа хохирч байгаад маш их харамсаж байна. Түүнчлэн энэ ажлыг ажиллаж байсан ажилтан албан хаагч улс төрчдийн нэр хүндийг хүртэл нийтэд илтэд гутаан доромжлох хор уршигтай нөхцөлийг бүрдүүлсэнд Солонгосын Дэү компанид их гомдолтой байна. "Ногоон автобус"-ыг хуучин гэж шуугиулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний зүгээс Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй. Мөрдөн байцаалтын үеэр Ж.Сүхбаатар сайдтай заавал холбох гэж шахаад түүнд өгсөн, өгөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй байхад” ингээд хэлчихээ, тэгвэл таныг гаргая л даа ” гэж тулган шаардаад байгаа нь эрүү шүүлт гэх үү, дарамт сүрдүүлэг гэх үү үнэхээр хүнд байсан.
Намайг гэрээнд заасан шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн гэж буруутгахдаа яагаад үйлдвэрлэгч биш гэдгийг анхаарч авч үзэхгүй байгааг би огт ойлгохгүй байгаа.
Солонгос компани доголдолтой автобус нийлүүлсэн ажлаа шинэ автобус, бид ингэжил хийдэг мэтээр биднийг доромжилж байгааг гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж дүгнэж байна.
Эцэст нь улс төрийн элдэв захиалгат нөлөөлөлгүй, дуулиан шуугианы золиос бололгүйгээр иргэнийхээ хувиар хуулийн дагуу шударгаар мөрдүүлж шүүлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Худлаа хуцаад бай гөлөг минь
Хийвэл бүү ай гэж үг байдаг даа .Чи ялаа эдэлж гарч ирээд тэр Солонгос компанитайгаа тооцоогоо бодсон нь дээр байхаа
Amtashsan xeree 13 naxinaa gedeg chin ene dee
Битгий жүжээд бай.
Энэ одоо яасан эчгүүргүй дураак вэ яаж энгэж бичиж чадаж байна олон жил ялыг нь эдлүүлээрэй