Зохиогчийн эрх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохицох хөдөлмөр гэж яригдах болсон энэ үед уран бүтээлчид өөрсдийн бүтээлд гэрчилгээ авч, түүнээс орж ирэх орлогыг бүрэн авах боломжтой болсоор байгаа аж. Тиймдээ өнөөдөр гитарчин, ая зохиогч Өөжгий /Д.Өлзий-Орших/ "Номин талст" хамтлагт зохиож өгсөн дуунуудаас Хаянаа, Дээгий хоёрыг дуулахыг хоригложээ.
"Номин талст" хамтлагийн дуучин Хаянаа, Дээгий хоёр сүүлийн үед хамтран тоглолт хийх болсон. Ингэхдээ үг, аяыг зохиосон хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэж үзэж байгаа бололтой. Тиймээс гитарчин Өөжгий өнөөдөр Хаянаад хандан "Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та хоёр дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүрмөсөн хориглож байгаа шүү. Өнөө маргаашнаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх. Ер нь надад ашиг өгдөггүй, өөр улсуудыг тэжээдэг дуунууд хаана ч дуулагдах шаардлагагүй" хэмээн мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, "Номин талст" хамтлагт зохиож өгсөн "Дурлаж бичсэн шүлэг", "Баяртай гэж битгий хэлээч", "Зүүдний учрал" дуунуудыг Хаянаа, Дээгий хоёр дуулах эрхгүй болж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв
Haha teguul yah gh zohiol ugsii
тэжээвэр мал
Зөв, хүний бүтээлийг ашиглаж орлого олж бна . Орлогоосоо зохиогчид өгвөл өөр асуудал
иймэл байх хэрэгтэй
Тэнаг дуунцарууд
Хаха өөжгий үхэхийн хлоронд авсыг нь тулалцах залуусдаа юун ч муухай ханддаг юм? Дэмий л юм болжээ.
Neereenmuu arai ym be
За сүртэй гөлөг бэ? Өөр хамтлаг дуучин дуулсан бол хит болох ч бсан юм уу үгүй юм уу ?
Оюуны өмчийг үнэгүйдүйлж болохгүй шүү. Зөв .яагаад ашгаасаа хэдэн юм өгч болохгүй гэж Шударга амьдараач. та нар.
Энэ нэг өөжөг билүү шулага гар бүтэхгүй