Х.Алтанхуяг, А.Цэрэнбат нарын АН-ын гишүүд намын дарга Л.Гантөмөрийг огцруулах ёстой гэдэг асуудлыг хөндөж, мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн А.Цэрэнбат:
-Ардчилсан нам сэрэх ёстой. Яагаад сэрэх ёстой гэхээр АН-ыг гэмт хэрэгт холбогдсон хүн удирдаад байна. Бид аравдугаар сараас түүнийг огцрох ёстой гэж шаардаж ирсэн. Гэтэл энэ хүн бидэнд олддоггүй. Төрийн ордонд, МАН-ын даргатай л зургаа авахуулаад яваад байна. Ардын намын гишүүн шиг болсон. АН сөрөг хүчний ажлаа хийж, МАН-ын асуудлыг нь шүүмжлэх ёстой байтал энэ бүхнийг хориглодог.
Аймаг, дүүргийн намын дарга нарыг битгий юм хий, эрх баригчдыг битгий шүүмжил гэдэг.
Одоо туулай жил дуусаж, луу жил ирж байна. Тиймээс мандан бадрах ёстой. 1988 он луу жил байсан. 2012 он ч луу жил байсан. Боловсролын зээлийн сангийн хэрэгт намын даргыг холбогдсон асуудлаар бидэнд бичиг өгсөн. Нүүрсний хэрэгт ч эхнэртэйгээ хамт холбогдсон байна. Хөгжлийн банкны хэрэгт ч холбогдсон.
Тэгэхээр ийм хүнийг АН-ын даргаар ажиллуулахгүй гэдгийг намын гишүүд хүчтэй эсэргүүцэж байна. Энэ хүн хэрвээ гэмт хэрэгт холбоотой юм бол хилийн хориг тавь гэдэг асуудлыг АТГ-т өгөх гэж байгаа юм. Яагаад гэхээр, МАН-ын хулгайч, АН-ын хулгайч гэж байхгүй. Та бүхэн мэдэж байгаа. Ч.Сайханбилэг гэдэг хүн гараад зугтсан. Тэгэнгүүт нь АН-ынхан хулгай хийчихээд гараад зугтчихлаа гэдэг.
Магадгүй Л.Гантөмөр гэдэг хүн хэрэгт холбогдчихоод гараад зугтчихвал яах вэ. Боловсролын зээлийн сангаар хэрэг үүсгэж байгаа бол хуулийн байгууллага энэ хүнд хилийн хориг тавих хэрэгтэй.
Л.Гантөмөрийг намын даргаас нь буулгахыг АН-ын есөн дүүрэг, 21 аймгийн гишүүддээ уриалж байна. АТГ-т Боловсролын зээлийн сангийн хэрэгт холбогдсонтой нь холбоотойгоор хилийн хориг тавихыг хүссэн бичгийг хүргүүлж байна гэв.
АН-ын гишүүн Х.Алтанхуяг:
-Л.Гантөмөр намын дарга болсноосоо хойш гуравхан удаа олон нийтийн өмнө гарч ирсэн. Нэгдүгээрт, намын дарга болчихоод баярлалаа гэдгээ хэлэх гэж МАН-ын дарга дээр очиж, тэврэлдсэн. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хамтдаа хийлээ гээд дахиад тэврэлдсэн. Гуравдугаарх нь саяных байсан. /Баялгийн сангийн хуулийг намууд зөвшилцөж, нэг байр сууринд хүрсэн/
Ингэхдээ намын Үндэсний бодлогын хороо, Удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад, МАН-ын даргатай тэврэлдсэн. Эрх баригчдад талархал илэрхийлээд явж байгаа намын даргатай АН яаж тэмцэх юм бэ. Сонгуульд ялах тухай ойлголт яаж байх юм.
Л.Гантөмөр намын дарга болсны дараа сар бүр намын рейтинг унаж, одоо 15 хувьтай байна. Ийм байвал 2020 оны сонгууль шиг үр дүн үзүүлнэ.
Нөгөөтэйгүүр, АН-ын удирдлагууд намын жагсаалтыг өндөр үнээр зарж байгаа гэсэн мэдээлэл байна. Ийм байж болох юм уу. Жагсаалтад цэвэр ариун, зөв залуучууд орж болдоггүй юм уу. Яагаад заавал мөнгөтэй олигархиуд орох ёстой юм бэ.
АН-ын дарга Л.Гантөмөр өө, дэд дарга нар аа, ЕНБД аа, та нар жагсаалтыг зарахгүй ээ. Наад олигархиудтай чинь хамт зайлуулах цаг ирсэн. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа АН-ын гишүүдийг уриалмаар байна. Та бүхэн минь сэрээрэй. Намын удирдлагуудыг зайлуулах ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Угаасаа л 2 толгойтой мангас шүү дээ мүүнчин хүү гантөмөр чинь
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00