“Залуучууд ирээдүйгээ хамгаална” сэдвээр Өмнөговь аймгийн залуучуудаас орон нутагт ИТХ-ын төлөөлөгч нар газар, тендер, нүүрсний асуудалд холбогдож байгаа талаар мэдээлэл өгөв.
Багш н.Түвшинбаяр:
-Сарын өмнө болсон нүүрсний сонсголоор орон нутгийн Тавантолгой ХК-нд аймгийн ИТХ-ын 13 төлөөлөгч хамтарсан компани байгуулж хөрс хуулалт, нүүрс тээврийн ажил хийсэн талаар яригдсан. Үнэхээр Өмнөговь аймагт эзэн гэж байна уу? гэдэг асуудал яригдаж байна. Зөвхөн манай аймаг бус, бусад аймгууд ч ийм байдаг юм биш биз дээ гэдэг хардлага байна. Бид Улаанбаатар хотын нийслэлийн ноцтой асуудлыг ярьдагаас биш орон нутагт болж байгаа ноцтой асуудлыг ярьж хэлдэг нь цөөн байна. Өөрсдөдөө ашигтай, бизнесээ өргөжүүлэх, хувийн эрх ашгийн төлөө ИХТ болдог юм биш дээ. Цаашид ч ингээд байх ёстой юу гэдгийг анхаарах шаардлагатай байна.
Хуульч Ц.Ууганцэцэг:
-Хулгай, нийтийн ашиг сонирхолтой асуудлыг УИХ-ын түвшинд ярьдаг. Харин анхан шатны нэгж буюу шат шатны ИТХ-ын төлөөлөгчид юуны төлөө ажиллаж байна вэ гэдэг асуудалтай байна.
Нүүрсний сонсголын үеэр ИТХ-д ажиллаж байсан одоо ажиллаж байгаа нэр бүхий хүмүүс нэгдмэл ашиг сонирхолтой гэдэг нь баримтаар нотлогдсон.
Түүнчлэн газрын асуудал байна. Хамгийн үнэ цэнтэй, ашигтай газар хэний нэр дээр байна вэ гээд харахаар тухайн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, улс төрчдийн хувийн компанийн нэр дээр байдаг. Энэ бол Монгол Улсын асуудал. ИХТ гэдэг нь эдгээр хүмүүсийг хувийн бизнесээ хийх боломжийг олгодог албан тушаал бус, нийтийн эрх ашгийн төлөө дуугарч ажилладаг албан тушаал. Залуус бид ИТХ-ыг жинхэнэ утгаар нь ажиллуулахыг шаарддаг, дуугардаг байхыг уриалж байна.
Нэг жишээ хэлэхэд Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж Тавантолгойгоос Ханги Мандалын чиглэлд тавигдаж байгаа хатуу хучилттай замын бүтээн байгуулалтад хайрга дайрга ашиглах нийлүүлэх ажлыг "Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци"-д өгсөн. Тус байгууллагад мөн л ИТХ-ын төлөөлөгчид нэгдсэн явж байгаа юм. Яагаад бусдын боломжийг хулгайлж байгаа вэ гэдэг асуудлыг тавимаар байна. Залуус бид маргаашийн хүүхдийнхээ ирээдүйг хулгайлахыг зөвшөөрөхгүй.
Иргэн:
-Өмнөговь аймаг 2023 онд 900 тэрбум төгрөг баталж байсан бол 2024 онд 1.4 их наяд төгрөгийг батлуулсан. Тус мөнгө үнэхээр иргэддээ хүрч байна уу гэдэг дээр анхаарах шаардлагатай. Эрх мэдлээ ашиглаж, ИТХ-ын төлөөлөгчдийн мөнгө болж хувирчихаад байна. Тендер нэрээр үр ашиггүй, ямар ч сахилга батгүйгээр үрэгдэж байна. Орон нутгийн төсвийг юунд зарцуулж байгааг бид хянаж, энэ байдлыг өөрчлөх цаг болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ ч үнэний ортой шүү
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00