СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, "Филармони"-ийг орхижээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 долоо хоногийн өмнө

Улсын филармонийн дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтнаас үүдэлтэйгээр ялгаварлан гадуурхагдаж, ажил хийх эрхээ хаан боогдуулж, үүнээс болж сэтгэл санаагаар хохирсон тухайгаа ярилаа. Өмнө нь энэ талаараа лайв хийж ярихад "Хүчирхийлэгч нь Улсын Филармонийн дарга С.Баттулга юм байна" гэсэн сэтгэгдэл их байсанд тэрбээр залруулга хийв. 

Дуучин Л.Насанбуян: 

-Хэд хоногийн өмнө С.Гантогоо найзтайгаа лайв хийх үеэрээ ажлаасаа хэрхэн гарсан, бэлгийн дарамтын талаар ярьсан. Үүний дагуу олон хүн комментоор ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн талаараа бичсэн байсан. Зөвхөн надад биш, маш олон бүсгүйчүүдэд, дан бүсгүйчүүд ч биш, залуучуудад албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглаж бэлгийн дарамт үзүүлэх нь олонтаа тохиолддог юм байна. 

Маш олон хүн "танай байгууллагын дарга юм биш үү" гэж байсан. Тэр хүн бол манай дарга биш. Тэр хүн байгууллагад ажилладаг ажилтан байгаа.

Яагаад би энэ хүний нэр усыг нь хэлэхгүй байгаа вэ гэхээр би мэргэжлийн хуульчтай уулзаж зөвлөгөө авсан. Хууль хяналтын байгууллагаар явах учир нэр усыг нь зарлахгүй байгаа юм шүү. ХЭҮК болон дүүргийн холбогдох газарт нь гомдлоо гаргана. Над шиг олон бүсгүй хүн битгий хохироосой, бэлгийн дарамтад учраасай гэсэндээ би зоригтойгоор энэ асуудлыг гаргаж тавьсан. 

Эцэст нь, залуучууддаа хэлэхэд ажлын байрны бэлгийн дарамтад өртөх юм бол тухайн үед нь хууль хяналтын байгууллагад хандаарай гэж зөвлөмөөр байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хахаха
3 долоо хоногийн өмнө
103.57.93.151

Шал төмс хүүхэдийг ямар тэнэг нь оролддог бна лаа

Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.161.241

Ямар Ац байнаа зарлаач тэр шээсийг

Сарнай.
3 долоо хоногийн өмнө
124.158.67.93

Сайхан хүүхэн шүү, Насанбуян.

Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.177.45

Сайн байна ингээд зарлаад тэмцэх хэрэгтэй дэмжиж байна...бүр өөрийнхөө охин хүүхдээс дүү жаахан охидуудыг дарамталдаг юм гэсэн 50 гарсан 60 хүрч байгаа удирплагууд . ..

Сарнай.
3 долоо хоногийн өмнө
124.158.67.93

Сайхан бүсгүй Насанбуян зоригтой Монголын нийгэм тунгалаг шилэн, нээлттэй ил тод байх ёстой. Ингэж байж л муу муухай бүхэн арилан Монгол улс хөгжин цэцэглэнэ. Монголчуудаа, шилэн тунгалаг монголыг хамтдаа байгуулцгаая. Шилэн тунгалаг нийгэм хар сэтгэлтэй, хулгайч авилгач, хүүхэмсэг завхай хүмүүсийг ил гаргадаг.

Зочин
3 долоо хоногийн өмнө
139.5.219.15

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.