СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МСНЭ Засгийн газар болон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг хэлсэн үгэндээ уучлалт гуйж, хариуцлага хүлээхийг шаардав

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 долоо хоногийн өмнө

Хууль зүйн сайд Б.Энхбаяр пүрэв гарагт нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа нүүрс тээвэрлэдэг 50 автомашиныг хэсэг сэтгүүлчдэд тарааж өгсөн хэмээн мэдэгдсэн нь чөлөөт хэвлэлийн эсрэг нийгэм, олон нийтийг өдөөн турхирсанд харамсаж байна хэмээн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэв.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хууль батлах, төсөв захиран зарцуулах эрх мэдлийг эзэмшиж буй улстөрчид, өндөр албан тушаалтнууд бизнес бүлэглэлүүдтэй эрх ашгаа нэгтгэн улс оронд шударга ёсыг алдагдуулж, нийгмийн тодорхой цөөнх хэсэгт баялгийн дийлэнхийг төвлөрүүлэн орлогын тэгш бус, үлэмж ялгаатай байдлыг үүсгэн үндэстнийг хагаран хуваагдах хэмжээнд аваачсан алдаатай бодлогодоо хариуцлага хүлээх нь зүй ёсны атал сүүлийн үед сэтгүүлчдийг бүхий л асуудалд, тэрчлэн мэдээ, мэдээллийнх нь төлөө буруутган яллах, агуулгыг нь хянах, залхаан цээрлүүлэх, нийгэмд нэр хүндийг нь унагах санаа зорилготой үйлдлүүд хийж байгааг МСНЭ эрс эсэргүүцэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “2022 оны хавар нүүрс тээврийн том оврын машин оруулж ирж нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” улмаар “Энхбаярыг хэвлэлээр гутаах” ажиллагааг зохион байгуулсан хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр хуулийн байгууллагаар батлагдаж нотлогдоогүй асуудлаар хариуцлагагүй бөгөөд хувийн эрх ашиг агуулсан мэдээллийг цацсанаараа сэтгүүлчдийн төдийгүй ардчилсан нийгмийн амин чухал хэсэг болох чөлөөт хэвлэлийн эсрэг нийгэм, олон нийтийг өдөөн турхирсанд харамсаж байна

Хэн нэгэн ачаа тээврийн машинтай байх нь хууль бус юм бол түүнийг олж тогтоох нь хууль хяналтын байгууллагын үүрэг юм. хэмээн үзэж байна.

Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцэл, авлига, хулгайн эсрэг хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааг нийгмээрээ дэмжиж байгаа ч хэвлэл мэдээллийнхний дэмжлэгээр амжилттай болсон Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс өөрөөр авлига, ашиг сонирхлын хэрэгтээ улсад учруулсан хохирлоо барагдуулсан, ял шийтгэл хүлээсэн албан тушаалтан байхгүй төдийгүй хэвлэн нийтэлсэн мэдээллийнхээ улмаас сэтгүүлч хоригдон шалгагдаж буйд харамсаж байна.

Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас чөлөөт хэвлэлийн бие даасан хараат бус байдал, нэр хүндэд халдсан үйлдлээ даруй таслан зогсоож, хуулийн хүрээнд ажиллах, сэтгүүлчдийн талаарх ноцтой мэдэгдэлдээ уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардаж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

2024 оны хоёрдугаар сарын 3

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 долоо хоногийн өмнө
66.181.160.67

Ehleed naad erguu heden setguulchiinhee ug hel asuuj bga asuult bga bdalaa zogs chuulaad olon yum huts.hunii zovlongoor zugaa hiih saihan bnu maluudaa

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.126.89.57

Ямар хурдан хариугий нь егч байнаа? Ямарч байсан ( егсен , авсан ч угуй ч) та нар челеет хэвлэл байхаа болиоод нилээд удаж байгаа ш дээ?!!! Ганц нэг дуугарныгаа шоронд явуулчаад араас нь ингэж дуугарсан бол уулна?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.