- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ХУД-ийн 3-р хорооны оршин суугч, 35 настай эрэгтэй Э нь Богдхан уулын Баруун ширээт рүү гараад буух замдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явцдаа төөрч, уулнаас буух замдаа унаж бэртэн хөдөлж чадахгүй болжээ.
Ингээд өнгөрөгч пүрэв гаргийн 19:30 цагт нийслэлийн Аврах ангид дуудлага өгснөөр аврах ангиас 12, цагдаагийн байгууллагаас 5, ар гэрээс нь 7, ойн хамгаалагч 1, эрэлч нохой 1, автомашин 2 гээд нийт 22 хүнтэй баг эрлийн ажиллагааг 4 га талбайд хийжээ.
Эрэн хайх ажиллагааны үеэр нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-өөр агаараас 20 минутын зайтай хоёр удаа хөөргөлт хийх үеэр баасан гаргийн 14:25 цагт алга болсон гэх иргэн Э нь гэр бүлийн хүн рүүгээ гар утсаараа холбогдож, ууланд байхгүй, өөр газарт эсэн мэнд байгаа гэх мэдээллийг өгчээ. Ингээд эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Үүнтэй ижил жишээг Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш ярив. Тэрбээр, малдаа яваад алга боллоо гэсэн дуудлагаар хайгаад шатахуун, түлш гарздаад цас ухсаар байгаад очиход саахалтындаа архи уугаад сууж байсан. Эрдэнэт хүний амь настай холбоотой дуудлагаар аврагчид маань цаг, минут, секундтэй уралдан гардаг хэдий ч яг энэ тохиолдолд цагдаагийн байгууллагын дүгнэлт маш чухал гэв.
Эрдэнэт хүний амь нас эрсдэх ёсгүй ч эрээ цээргүй иргэдэд төрийн тусгай алба хайран цаг хугацаа болон татвар төлөгч иргэдийн мөнгийг үрэхгүй гэх байр суурийг Онцгой байдлын байгууллага баримталж байна.
Өөрөөр хэлбэл, дээрх тохиолдолд хариуцлагыг чангатгах, гарсан зардлыг өөрсдөөр нь төлүүлэх, төлбөртэй болгох эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж худлаа дуудлаг өгч үргүй зардал гаргаж цаг хугацаа алдуулсан хүмүүсээс зардлыг нь гаргуулж хариуцлага тооцдог болох нь зөв
Гаргасан зардлыг тухайн этгээдээр нөхөн төлүүлбэл таарна.Хийх байхаа олж ядсан арчаагүй хүмүүст сургамж болог
Гаргасан зардлыг тухайн этгээдээр нөхөн төлүүлбэл таарна.Хийх байхаа олж ядсан арчаагүй хүмүүст сургамж болог
Ийм улсуудаар зардал мөнгөө төлүүлдгийн байгаа биз дээ
Ингэж худлаа мэдээлэл өгсөн хүнд зардалыг тооцож нөхөн төлүүлээд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй