СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2024-02-03

🔴 2023 оны шилдэг технологи, инновацыг нэвтрүүлсэн барилга байгууламжууд тодорлоо

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны “Шилдэг барилга” –д өргөмжлөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 19 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж нийслэл хот, аймаг орон нутгийн өнгө төрхийг чимсэн шилдэг барилгуудаа шалгаруулж, өргөмжлөл гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Харагчин туулай жилийн “Шилдгийн шилдэг барилга”-аар “ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН” барилга өргөмжлөгдөж, “Шилдэг Барилга” өргөмжлөлийг 12 барилгын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч байгууллагууд гардан авлаа.

ХАРАГЧИН ТУУЛАЙ ЖИЛИЙН “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА”-аар:

“БИЛГҮҮН МОНГОЛ КОНСТРАКШН” ХХК-ийн гүйцэтгэсэн Монголын төрт улсын түүх, өв соёлыг дэлхийд түгээн сурталчилан таниулах “ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН” барилгыг “Орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн, олон улсын стандарт шаардлага хангасан, архитектур, интерьер дизайны төгс шийдэлтэй, музейн шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн барилга байгууламж” үндэслэлээр өргөмжлөв.

ШИЛДЭГ БАРИЛГА”- аар:

1. “ТАВАН БОГД ПРОПЕРТИ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ГЭРЛҮГ ВИСТА” орон сууцны хотхоныг “Орчин үеийн архитектур орон зай, экстерьерийн өвөрмөц шийдэл бүхий оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн орон сууцны цогцолбор хотхон” үндэслэлээр;

2. ВЕСТЕРН ХОЛД” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ХОВД ЭКО ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР” -ийг “Монгол улсын баруун бүсийн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн их бүтээн байгуулалтын эхлэл болсон хүрээлэн буй орчинд ээлтэй орчин үеийн шинэ техник технолги, инновацийг нэвтрүүлсэн орчин үеийн үйлдвэрийн барилга байгууламж” үндэслэлээр;

3. “NCD GROUP” -ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “VEGA CITY” цогцолбор ногоон хотхоныг “Байгаль экологи, архитектур орон зайн төгс шийдэлтэй өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээтэй орон сууцны хотхон” үндэслэлээр;

4. “ГЛОРИ РЕСОРТ МОНГОЛИА” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан "ГЛОРИ РЕСОРТ” амралт, аялал жуулчлалын цогцолборыг “Үндэсний хэв маягийг орчин үеийн архитектур орон зайн шийдэлд хослуулан, зочдын амрах ая тухтай орчныг бүрдүүлсэн амралт, аялал жуулчлалын цогцолбор” үндэслэлээр;

5. “УЛЗ БУЯНТ ПРОПЕРТИЗ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “V.I.P RESIDENCE” орон сууцны хотхоныг “Хүрээлэн буй байгаль орчинтой уялдуулсан, цэцэрлэгжилт ногоон байгууламж, ландшафтын төгс шийдэлтэй оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн өндөр зэрэглэлийн орон сууцны хотхон” үндэслэлээр  

6. БОДЬ ПРОПЕРТИЙЗ” ХХК -ийн гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөө дэх “ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ДЕПО” -г “Монгол инженерүүдийн ур ухаан, төгс шийдлээр орон нутагт бүтээн байгуулсан онцлог барилга байгууламж” үндэслэлээр;  

7. “СУРУГА РЕЗИДЕНС” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “SOLARIS RESIDENCE” хотхоныг “Эрчим хүчний ногоон барилгын
шийдэлтэй бүхий орчин үеийн амьдралын хэв маягт бүрэн нийцсэн оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн орон сууцын хотхон үндэслэлээр;

8. НОМИН РЕАЛТОР” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “НОМИН МАКРО” худалдаа үйлчилгээний барилгыг “Худалдан авагчдын эрэлт хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, ая тухтай үйлчилгээний орчныг бүрдүүлсэн, орчин үеийн интерьер экстерьерийн дизайны өвөрмөц шийдэл бүхий худалдаа үйлчилгээний барилга” үндэслэлээр;

9. “ОРШИЛ КОНСТРАКШН” ХХК-ийн хөрөнгө оруулалт, “СТАНДАРТ БАЛ” ХХК-ийн гүйцэтгэсэн “PARKO RIVIERA” орон сууцны хотхоныг “Орчин үеийн архитектур орон зай, экстерьерийн өвөрмөц шийдэл бүхий оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн худалдаа үйлчилгээнтэй орон сууц” үндэслэлээр;

10. “БУМБЫН ШОВХ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ГЛОБАЛ ТАУН” цогцолбор хотхоныг “Орчин үеийн архитектур орон зайн төлөвлөлт, экстерьерийн өвөрмөц шийдэл бүхий оршин суугчдын амьдрах таатай орчныг бүрдүүлсэн цогцолбор хотхон” үндэслэлээр

11. МАНДАЛТ КОНСТРАКШН” ХХК-ийн гүйцэтгэсэн “ДАДАЛ СПОРТ ЦОГЦОЛБОР” -ын барилгыг “Орон нутагт орчин үеийн экстерьерийн өвөрмөц шийдэл бүхий шинэ техник технологи, материалыг нэвтрүүлсэн спорт цогцолборын барилга” үндэслэлээр;  

12. “ШИНЖҮҮ” ХХК-ийн гүйцэтгэсэн Орхон аймгийн соён гэгээрүүлэх эрдмийн уурхай болсон “НОМЫН ӨРГӨӨ ЦОГЦОЛБОР” барилгыг “Орчин үеийн архитектур орон зайн төлөвлөлт, экстерьер, интерьерийн онцлог шийдэлтэй барилга байгууламж” үндэслэлээр тус тус өргөмжлөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.