СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-02

С.Батболд: Говийн бүсийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг нэгдсэн бодлоготойгоор нэмэгдүүлж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 долоо хоногийн өмнө

"Монголын Эдийн Засгийн Форум-2024-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн" Төрийн ордонд өчигдөр боллоо. Говийн бүсийн салбар хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын яриаг товчлон хүргэе. Сүүлийн жилүүдэд Дундговь, Говьсүмбэр аймгийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байгаа аж. 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд: 

-Аливаа үйлдвэрүүд хөгжих, ард иргэд тав тухтай оршин суухад хатуу, зөөлөн дэд бүтэц эхлээд хөгжих ёстой. Үүний тулд говь нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг хөгжлийн хөтөлбөрүүдэд онцолсон байдаг.

Энэ асуудалд миний бие УИХ-ын гишүүний хувиар өндөр ач холбогдол өгч, ажиллаж ирсэн. Үүний үр дүнд Дундговь аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд 4.5 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 46.9 тэрбум болж 10 дахин нэмэгдсэн.

Мөн Говьсүмбэр аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд 998.7 сая төгрөг байсан бол 2024 онд 39 дахин нэмэгдэж, 39 тэрбум төгрөгт хүрсэн.

Энэ хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр, Дундговь аймгуудыг холбосон авто зам, аймаг тус бүрт дулааны станц, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, ахмадын өргөө, 6 сургууль, 6 цэцэрлэг, 7 соёлын төвийн барилга зэрэг олон бүтээн байгуулалт өрнөж, зарим нь эхэлж байна.

Цаашид Говийн бүсийн хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн бодлоготойгоор нэмэгдүүлэх, оновчтой болгох боломж нэмэгдэж байна хэмээжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.161.146

Муулаад байдаг энэ маань бараг дээр юмдоо худалч хулгайчдаас

Зочин
3 долоо хоногийн өмнө
139.5.219.143

Гол зохион байгуулагчдын нэг хулгайч нарын эх орноо зарсан урвагчдын удирдагч ч байж магад

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.