СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-01

Г.Өнөрбаяр: Хотын дарга хот хөдөөгөөр нь ялгасан коммунист хуулийн төсөл өргөн барьсныг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга НИТХ-д 'Нийслэл хотын авто зам дээр дугаар олголтын дээд хязгаарыг тогтоох" тогтоолын төсөл өргөн барьсан юм. Тус тогтоолын төсөлд хөдөө орон нутгийн машинууд Нийслэл хотод 48 цагаас дээш явбал өндөр татвар авах зохицуулалтыг тусгажээ. Орон нутгаас ирсэн машинууд хот руу орохдоо RFED буюу цахим гэрчилгээгээ наалгаж, 48 цаг 1000 төгрөгөөр явж, 48 цагаас дээш бол өндөр тариф төлөх аж.

Уг зохицуулалтыг Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр эсэргүүцэж, Хотын дарга коммунист хуулийн төсөл өргөн барьсан хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:

-Хотын дарга "хөдөө орон нутгийн автомашинууд Улаанбаатар хотод олон хоновол татвар авна" гэсэн коммунист хуулийн төсөл өргөн барьсныг эсэргүүцэж байна.

Орон нутгийн иргэд хотод аялж зугаацах гэж орж ирдэггүй. Тэд эмнэлэгт үзүүлэх, төрийн үйлчилгээ авах, хүүхдүүдийнхээ сургуулийн асуудлыг шийдэх, хурал цуглаанд дуудагдаж ирдэг. .

Үүний оронд бусад улс орны жишгээр гарц шийдлээ тодорхойлох ёстой. Гэтэл ард иргэдээ хөдөө, хотоор нь ялгаварлан гадуурхсан үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргажээ.

Бүсчилсэн хөгжлийн том бодлого ярьж буй үед аймгуудын хил гааль дээр нээлттэй худалдаа хийх хэрэгтэй. Ингэснээр Улаанбаатар хотод орж ирж бараа бүтээгдэхүүн авч түгжрэл үүсгэхгүйгээр орон нутгийн иргэд хил дээрээ худалдаагаа хийгээд хөгжих боломж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өнцөг булан бүрт өөр дүнтэй байна. Тэгэхээр энэ дүнг Монгол Улсын хаана ч ижил байхаар бодлогын шийдэл гаргах хэрэгтэй.

Мөн төрийн байгууллагууд бүгд нэг цэгт төвлөрч байгааг болиулах ёстой. Засгийн Газраас төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тогтоолыг УИХ-д өргөн барьсан. Үүнийг шууд ажил хэрэг болгох хэрэгтэй. Яамдууд болон яамнаас дутуугүй ажилчидтай агентлагуудыг хотоос гаргах хэрэгтэй.

Хот хөдөөгөөр нь ялгах биш, төвийн бүс рүү орвол бүх л машинаас адилхан татвар ав гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.