СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүний амь хөнөөгөөд, цогцсыг нь хогийн цэг дээр хаясан байжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
9 сарын өмнө

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хогийн цэг дээр хэн болох нь тодорхойгүй нас барсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар бөгөөд амь хохирогчийг 35 настай, эрэгтэй “О” болохыг тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ч” гэгч эрэгтэй нь амь хохирогчтой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож амь насыг нь хохироогоод, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг “Т”-ийн хамт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болохыг тогтоож, сэжигтэй этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэлгүй аливаа асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж байх, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үнэн
9 сарын өмнө
66.181.176.54

Ингэж зоргоороо авирлаж байхыг хүсэгчид л хууль дүрмийг эсэргүүцэж төр засгийг гутаах явуулага хийгээд баыгаа юм.

Уран
9 сарын өмнө
66.181.176.54

Өнөөдөр өөрөөсөө хол учир та тоохгүы тэхдээ хууль хүчгүй болвол аюул нүүрлэнэ шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.