СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Номтойбаяр улс төрд эргэн ирлээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын тус тус шийдвэрээр улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Номт овогт Нямтайширын Номтойбаярыг сонгосноо өчигдөр /2024.01.30/ зарласан.

Н.Номтойбаяр улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна гэжээ.

Мөр тэрээр улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байгаагаа илэрхийлж улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриаллаа.

Тодруулахад, Монголын үндэсний ардчилсан намын Vl их хурал 2024 оны сонгуульд Ногоон намтай Үндэсний эвсэл байгуулан оролцохыг дэмжжээ. Эвслийн зарчим нь үндэсний ардчилсан үзэл санаа бөгөөд цаашдаа нэг нам болох зорилготой аж.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Номт овогт Нямтайширийн Номтойбаяр “Улс төрийг эрүүлжүүлэх” үйлсэд улс төрийн намуудыг бидэнтэй эвсэж, хүчээ нэгтгэхийг уриалж байна. “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя” их үйлсэд иргэд, мэргэд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлүүдийг хамтран ажиллахыг урьж байна хэмээн илтгэлдээ онцлов. 

Эргэн сануулахад, 2020.01.29-нд Н.Номтойбаяр МАН-аас хасагдаж байжээ. Маргааш нь буюу 2020.01.30-ны өдөр өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдэж байсан өдөр. Дөрвөн жилийн дараа буюу 2024.01.30-ны өдөр тэрбээр улс төрийн шинэ хүчнийг байгуулж эргэн ирж буйгаа зарлалаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.